ХДХВ/ДОХ
Тодорхойлолт ХДХВ нь хүний бие махбодын дархлааны эсийг устгаж, дархлааны үйл ажиллагааг аажмаар бууруулдаг вирус юм.
Шинжилгээ хийлгэхгүй,эмчилгээ оройтсоны улмаас дархлаа суларсан үед вирус үржиж, дархлааг аажмаар доройтуулан янз бүрийн хавсарсан халдварт өвчинд өртдөг бөгөөд энэхүү эмгэгэийг ДОХ гэж нэрлэдэг. Халдвар дамжих зам Халдвар авсан хүний цус, үрийн шингэн, үтрээний шингэн нь халдваргүй хүний шарх, салст бүрхэвчинд хүрч, шингэсэн тохиолдолд ХДХВ-ийн халдвар үүсдэг.
Ихэвчлэн бэлгэвч хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд орох, тариурыг хамт хэрэглэх зэрэг замаар халдварлана. Оношлогоо, эмчилгээ Түргэвчилсэн шинжилгээ(цусны болон амны хөндий) нь урьдчилсан шинжилгээ бөгөөд хэрэв энэ шинжилгээнд эерэг хариу гарсан бол баталгаажуулах шинжилгээгээр эцсийн халдвар авсан эсэхийг тогтоодог.
ХДХВ-ийн халдвар авсан бол вирусын эсрэг эм ууж хяналтанд ордог.
Эмчилгээ хийлгэснээр ДОХ-ын шатанд шилжихгүй,вирус илрэхгүй (U=U) байдалд хүрнэ.
Вирус илрэхгүй болсон үед бэлгийн замаар ХДХВ халдварлахгүй. Шинж тэмдэг Халдвар авсан зарим хүмүүс халдварын эхэн үед бөөлжих, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч болох ч олон тохиолдолд шинж тэмдэггүй байдаг тул шинжилгээгээр оношлох хэрэгтэй.
Халдвар авсны дараа хэдэн жилийн турш далд хэлбэрээр дархлааны тогтолцоог аажмаар гэмтээж янз бүрийн эмгэг өвчинг үүсгэдэг. Урьдчилан сэргийлэх арга ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх янз бүрийн арга байдаг.
Хамгийн түгээмэл арга бол бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх (PrEP) болон халдварт өртсөний дараах урьдчилан сэргийлэх (PEP) арга юм.
Тэмбүү
Тодорхойлолт
Тэмбүү нь 'Treponema pallidum ' нянгаар үүсгэгддэг вирусын гаралтай бэлгийн замын халдварт өвчин юм. Халдвар дамжих зам Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн харьцаагаар дамжин хүнээс хүнд халдварлах бөгөөд аман болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед шууд хавттлын үед халдварладаг.
Ялангуяа арьс, салст бүрхэвч дээр шарх, гэмтэл байгаа тохиолдолд халдвар авах эрсдэл өндөр байдаг. Оношлогоо, эмчилгээ Цусны шинжилгээ, эмнэлзүйн шинж тэмдгүүдээр оношилж анхан шатны үед пенициллин тариагаар ихэнх тохиолдолд бүрэн эмчлэгддэг.
Гэвч эмчилгээ хийсний дараа цусны шинжилгээний үзүүлэлт бага түвшинд хэвээр байж болох тул хяналтын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинж тэмдэг Тэмбүү нь үе шат бүртээ өөр өөр шинж тэмдэг илэрдэг; 1-р шатанд тэмбүүгийн бактери орсон хэсэгт өвдөлтгүй шархлаа үүсдэг бол 2-р шатанд алга, хөлийн ул зэрэг бүх биеээр тууралт гарч, үс унах тохиолдол гардаг.
Удаан хугацаагаар эмчлүүлэхгүй бол 3-р шатанд шилжиж, мэдрэл, зүрх зэрэг дотоод эрхтэнд гэмтэл учруулах болно.Syphilis develops in stages.
Урьдчилан сэргийлэх арга
Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь тэмбүүгийн халдвар авах эрсдлийг бууруулдаг бөгөөд шарх, тууралт зэрэг шинж тэмдэг илэрвэл халдвар авсан эсэхээ баталгаажуулахын тулд шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх нь чухал юм.
Гепатит С вирус
Тодорхойлолт Гепатит С вирус (HCV)-ийн халдвараас болж элгэнд үрэвсэл үүсдэг өвчин юм.
Тодорхой шинж тэмдэг илрэхгүй тул анзааралгүй явсаар хожуу илрүүлэх тохиолдол байдаг. Халдвар дамжих зам Гепатит С нь голчлон цусаар дамждаг бөгөөд бэлгийн харьцааны үед үүссэн шархаар дамжин цусанд орох үед халдвар тархаж болно.
Мөн тариурыг хамт хэрэглэх, ариутгаагүй багаж ашиглан шивээс, цоолтуур хийсэн тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Оношлогоо, эмчилгээ Гепатит С-г цусны шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд хэрэв батлагдсан бол 8-12 долоо хоногийн турш вирусын эсрэг эмийг тогтмол ууж эмчилнэ.
Одоогоор хэрэглэгдэж байгаа эмний үр дүн маш сайн тул эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэвэл 98%-иас дээш бүрэн эдгэрэх боломжтой Шинж тэмдэг С вируст гепатитаар халдвар авагчдын ойролцоогоор 80 орчим хувь нь шинж тэмдэг мэдэрдэггүй тул халдвар авснаа мэдэлгүй өнгөрөх нь элбэг байдаг.
Зарим халдвар авсан хүмүүст ядаргаа эсвэл шарлах шинж тэмдэг илэрч болно.
Хэрэв эмчлэхгүй орхивол архаг гепатит болж, олон жилийн турш шинж тэмдэг илрэхгүйгээр элэгийг гэмтээж улмаар элэгний хатуурал эсвэл элэгний хорт хавдрыг үүсгэдэг. Урьдчилан сэргийлэх арга болон анхаарах зүйл Гепатит С нь голчлон цусаар дамжих тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах шаардлагатай.
Бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэж, вирус шархаар дамжин цусанд хүрэхээс сэргийлж , шивээс хийлгэх эсвэл цоолтуур хийлгэхдээ ариутгасан багаж хэрэгсэл ашигладаг мэргэжлийн байгууллага сонгох хэрэгтэй
Түүнчлэн, сахлын хутга, хумсны хайч, тариур зэрэг цус хүрсэн эд зүйлсийг хамтдаа хэрэглэж болохгүй.
Ялангуяа, гепатит С-ийн шинжилгээнд хамрагдаагүй 40-өөс дээш насныханд шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
* Энэхүү мэдээлэл нь гарын авлага бөгөөд таны биеийн байдлын бодит байдлын талаарх үнэн зөв мэдээлэл, оношлогоо, эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү.
* Эх сурвалж - Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг, Солонгосын халдвар судлалын холбоо , Солонгосын элэгний эмгэг судлалын холбоо, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)